Туул, Би, Цээгий

Ангийн уулзалт

Манай их сургуулийн ангийн уулзалт санасныг бодвол их өргөн болж өнгөрлөө. Сургууль төгссөнөөс хойш яг 10 жилийн дараа бөөнөөрөө уулзаж байгаа нь энэ байлаа. Бүгдээрээ л их догдолж хөөрцгөөсөн байсан. Эхлээд пабад бөөнөөрөө сууж оюутан насныхаа хөгтэй хөөртэй явдлуудаас ам уралдан ярьцгааж байлаа. Дараа нь бүгдээрээ караокед орж дуулцгаалаа. Ямар их хөгжилтэй байсныг энд дурдаад яахав. Ангийнхантайгаа уулзаад л ер нь ангийнхандаа зориулж блог хөтөлсөн нь дээр юм байна гэж бодоод ажилдаа ханцуй шамлан орсон нь энэ дээ. Ангийнхан маань гэрлэж амжаагүй ганц нэг хүнийг эс тооцвол ихэнх нь л хань ижилтэй, үр хүүхэдтэй болцгоож, өөрсдийн хэр хэмжээнд сайхан амьдарцгааж байгаа юм байна. Гэрлээгүй нөхдүүд дараа уулзахад аль хэдийн амжуулсан байх байлгүй дээ. Бас нэг баярламаар ч юм шиг бахархмаар ч юм шиг нэг мэдээ нь манай ангиас АЛДАРТ ЭХ мэндэлжээ. Монголийн үрс маш олон болтугай гэж бүгд бэлэгшээж хундага тулгацгаасан шүү.  За тэгээд удаан уулзаагүй хүмүүс уулзахаараа яадаг билээ дээ. Яг л тийм байлаа. Хором бүрийг алдах вий гэсэн шиг л ам булаалдан буу халцгаагаад л... Дахиад 10 жилийн дараа уулзвал ямар болсон байх болоо гэж төсөөлцгөөгөөд л... 10 жил гэдэг урт ч юм шиг богино ч юм шиг. Гэхдээ цаг хугацаа гэдэг эргүүлж болдоггүй гэдгээрээ хамгийн аймар санагдлаа. Учир нь манай ангийн тэр тусмаа манай хэсгийн Цэндээ маань биднийг үүрд орхин одсон байсан явдал юм. Бид бүгд талийгаачийгаа дурсан, босож хүндэтгэл илэрхийлсэн дээ.  
За тэгээд гадаад дотоодод байгаад ирж амжаагүй нэгнийхээ тухай ярьж заримтай нь бүүр солонгос руу утсаар ярьж хүртэл үзлээ. Зарим нь мэйл хаяг утас шөрмөсөө солилцож амжиж байлаа. Зураг патериа татуулж дурсгал болгон үлдээлээ. Блогтоо зургаа тавьлаа шүү. Үзэх нэг үзэж татаж авах нэг нь авна биз дээ.
 Дахин уулзахын ерөөл тавиад энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая даа.