Зар

Манай ангийн 2-р хэсгийн Цээнээ маань 2011оны 11 сарын 1-нд 2 дахь хүүхэд болох хүүгээ төрүүлжээ. Бүгдээрээ баяр хүргэе.
Манай ангийнханы үрс маш олон болтугай.

Саримсаг цэцэг


Amaryllidaceae-ийн овог
Amaryllis belladonna
Амарилис прекрасный
Саримсаг цэцэг
Сонгинолог булцуунаас шугаман урт хавтгай навч гардаг. Хөндлөн огтлол нь дугуй хэлбэртэй цэцэглэгч иш нь булцуунаас түрэн ургаж навчнуудын оройн хавьд хүрмэгцээ 6-н дэлбээтэй тод улаан өнгийн 3-5-н цэцэг дэлгэрдэг. Сонгинолог цэцэг нь ургалтынхаа явцад жижиг жижиг булцуунуудыг үүсгэх бөгөөд түүнийг нь салган авч үржүүлж болно. Ерөнхийдөө 50-70см өндөр ургадаг өвслөг ургамал юм.

Өргөст хэмх ургуулах технологи

Онцлог: Өргөст хэмх нь голлосон үндэстэй нэг наст өвслөг ургамал юм. Нэг жимсэнд 100-200 хүртэл тооны үр чийг 70-80 хувь байгаа нөхцөлд сайн ургана. Гэрэлд их дуртай. Иймд иш нь мөлхөж ургадаг энэ таримлын талбайг хог ургамалгүй цэвэр байлгах шаардлагатай.
Соёололтоос хойш хэмхийн богино болцтой нь 50-60 хоногт цэцэглэнэ. Антракноз, гуалах өвчний эсрэг фосфор хүчлийн натрийг 10л усанд 50гр-ыг найруулж шүршинэ.  Хөрс боловсруулалт
Хэмх тарих талбайд намар хөрс боловсруулах үед ямар ч бууц хийж болно. Үүнийг 1м2-д 6-8 кг-д хүргэж хийнэ. Энэ үед дээрх талбайд 50-60 гр үнс хийж болно. Тарилтын өмнө үрийг 7 хоног сайтар нарлуулж, дараа нь 4-5 цаг 40-50 хэмийн дулаанд байлгана. Тарилтыг хаврын эцсийн хүйтрэлт шувтарч, үрийг тарих гүнд хөрс 10 хэмээс дээш халсан хойно хийнэ. 5 сарын эхний 15 хоногт тарина. Үрийг мөр хооронд 70см, ургамал хооронд 8-12см зайтай 3-4см гүнд хйинэ. Үрслэгээр ургуулахад ихээхэн үр дүнтэй. Харин үрслэгийг хоовонд бойжуулах хэрэгтэй. 1м2 талбайд 8-12 ургамал ургуулна. Тарьсаны дараа хөрс сийрүүлэх, хог ургамал, өвчин хортонтой тэмцэх ажлыг чанартай хийнэ. Сийрүүлэлтийг 3-4 удаа хийнэ. Эхнийхийг 10см дараагийн сийрүүлэлт 5-6см-аар хийнэ. 1м2 талбайд 20-30 л ус орохоор тооцож, 6-10 удаа усална. 1000 үрийн жин 2,5-3гр байна.

Туул, Би, Цээгий

Ангийн уулзалт

Манай их сургуулийн ангийн уулзалт санасныг бодвол их өргөн болж өнгөрлөө. Сургууль төгссөнөөс хойш яг 10 жилийн дараа бөөнөөрөө уулзаж байгаа нь энэ байлаа. Бүгдээрээ л их догдолж хөөрцгөөсөн байсан. Эхлээд пабад бөөнөөрөө сууж оюутан насныхаа хөгтэй хөөртэй явдлуудаас ам уралдан ярьцгааж байлаа. Дараа нь бүгдээрээ караокед орж дуулцгаалаа. Ямар их хөгжилтэй байсныг энд дурдаад яахав. Ангийнхантайгаа уулзаад л ер нь ангийнхандаа зориулж блог хөтөлсөн нь дээр юм байна гэж бодоод ажилдаа ханцуй шамлан орсон нь энэ дээ. Ангийнхан маань гэрлэж амжаагүй ганц нэг хүнийг эс тооцвол ихэнх нь л хань ижилтэй, үр хүүхэдтэй болцгоож, өөрсдийн хэр хэмжээнд сайхан амьдарцгааж байгаа юм байна. Гэрлээгүй нөхдүүд дараа уулзахад аль хэдийн амжуулсан байх байлгүй дээ. Бас нэг баярламаар ч юм шиг бахархмаар ч юм шиг нэг мэдээ нь манай ангиас АЛДАРТ ЭХ мэндэлжээ. Монголийн үрс маш олон болтугай гэж бүгд бэлэгшээж хундага тулгацгаасан шүү.  За тэгээд удаан уулзаагүй хүмүүс уулзахаараа яадаг билээ дээ. Яг л тийм байлаа. Хором бүрийг алдах вий гэсэн шиг л ам булаалдан буу халцгаагаад л... Дахиад 10 жилийн дараа уулзвал ямар болсон байх болоо гэж төсөөлцгөөгөөд л... 10 жил гэдэг урт ч юм шиг богино ч юм шиг. Гэхдээ цаг хугацаа гэдэг эргүүлж болдоггүй гэдгээрээ хамгийн аймар санагдлаа. Учир нь манай ангийн тэр тусмаа манай хэсгийн Цэндээ маань биднийг үүрд орхин одсон байсан явдал юм. Бид бүгд талийгаачийгаа дурсан, босож хүндэтгэл илэрхийлсэн дээ.  
За тэгээд гадаад дотоодод байгаад ирж амжаагүй нэгнийхээ тухай ярьж заримтай нь бүүр солонгос руу утсаар ярьж хүртэл үзлээ. Зарим нь мэйл хаяг утас шөрмөсөө солилцож амжиж байлаа. Зураг патериа татуулж дурсгал болгон үлдээлээ. Блогтоо зургаа тавьлаа шүү. Үзэх нэг үзэж татаж авах нэг нь авна биз дээ.
 Дахин уулзахын ерөөл тавиад энэ удаагийн тэмдэглэлээ дуусгая даа.