Өргөст хэмх ургуулах технологи

Онцлог: Өргөст хэмх нь голлосон үндэстэй нэг наст өвслөг ургамал юм. Нэг жимсэнд 100-200 хүртэл тооны үр чийг 70-80 хувь байгаа нөхцөлд сайн ургана. Гэрэлд их дуртай. Иймд иш нь мөлхөж ургадаг энэ таримлын талбайг хог ургамалгүй цэвэр байлгах шаардлагатай.
Соёололтоос хойш хэмхийн богино болцтой нь 50-60 хоногт цэцэглэнэ. Антракноз, гуалах өвчний эсрэг фосфор хүчлийн натрийг 10л усанд 50гр-ыг найруулж шүршинэ.  Хөрс боловсруулалт
Хэмх тарих талбайд намар хөрс боловсруулах үед ямар ч бууц хийж болно. Үүнийг 1м2-д 6-8 кг-д хүргэж хийнэ. Энэ үед дээрх талбайд 50-60 гр үнс хийж болно. Тарилтын өмнө үрийг 7 хоног сайтар нарлуулж, дараа нь 4-5 цаг 40-50 хэмийн дулаанд байлгана. Тарилтыг хаврын эцсийн хүйтрэлт шувтарч, үрийг тарих гүнд хөрс 10 хэмээс дээш халсан хойно хийнэ. 5 сарын эхний 15 хоногт тарина. Үрийг мөр хооронд 70см, ургамал хооронд 8-12см зайтай 3-4см гүнд хйинэ. Үрслэгээр ургуулахад ихээхэн үр дүнтэй. Харин үрслэгийг хоовонд бойжуулах хэрэгтэй. 1м2 талбайд 8-12 ургамал ургуулна. Тарьсаны дараа хөрс сийрүүлэх, хог ургамал, өвчин хортонтой тэмцэх ажлыг чанартай хийнэ. Сийрүүлэлтийг 3-4 удаа хийнэ. Эхнийхийг 10см дараагийн сийрүүлэлт 5-6см-аар хийнэ. 1м2 талбайд 20-30 л ус орохоор тооцож, 6-10 удаа усална. 1000 үрийн жин 2,5-3гр байна.

1 comment:

  1. 6x40 метрийн хавар, зуны шинэ хүлэмж зарна. Нээж хаах агааржуулах салхивчтай. Хүлэмжийг дуслийн усалгааны систем болон хэт халалтаас хамгаалах тор дагалдана. 240м2 талбайд өргөст хэмх эсвэл улаан лооль тарьж 8-14 сая төгрөгийн борлуулалт хийх боломжтой. Мөн өргөст хэмх, улаан лооль тариалах технологийг зааж өгнө. Түүнчлэн өргөст хэмх, улаан лоолийн чанартай үрслэгээр хангах боломжтой. Утас: 95841583

    ReplyDelete